Weceed News

Сайн мэдээ

ХОНЬ

Дурлал түүний хувьд чухал мэт боловч үнэн хэрэгтээ өөр бусад сонирхол нь илүү давамгайлна. Эр хүнгүйгээр удаан хугацаагаар байж чадна. Өөрийгөө эр хүнээс дутахгүй гэж боддог учраас хайр дурлалд ч амьдралд ч тэргүүлэх хүсэлтэй байдал нь эрчүүдийг эмзэглүүлдэг

Бүх ордуудын эмэгтэйчүүд дотроос ганцхан Хонь эмэгтэй эр хүнд гэр бүл болох санал тавьж чадна. Тэрээр эр нөхрөө өөрөө сонгохыг хүснэ. Хэрэв хүслээр нь болохгүй бол хойноос нь хөөцөлдсөөр өөрийн болгож санаа амарна

Хонь-эмэгтэй маш хүчирхэг эмэгтэй. Гаднаа эелдэг даруу мэт боловч цаанаа эршүүд зантай. Тэр магтаалд тун дуртай

Хайр сэтгэлтэй үедээ танд үнэнч байх болно. Та хойноос нь гүйгээд байвал дургүйцэж, холдвол сонирхол нь буурна. Эр хүнийг атгандаа байлгах дуртай. Түүгээр ч үл барам орондоо хүртэл зааж сургана. Түүнд эрэмгий хүчтэй эр хүн хэрэгтэй

Сексээс тэр болгон таашаал авдаггүй боловч харин хайрт хүндээ бүрэн таашаал өгч чадна. Хайр дурлалаас болж түүнд ихээхэн проблем үүсдэг ба зарим нь бүр эмгэнэлтэйгээр төгсдөг. Хонь эмэгтэй нь ертөнцийг тэр аяаар нь түүнд бэлэглэх эр хүн хайж явдаг. Гэтэл ийм эр хүн ховор учир хонь ихэвчлэн ганцаар амьдардаг

Тэр эр хүнээс их зүйл шаарддаг боловч буцаагаад 2 нугалж хариулдаг. Хонь танд бэлэг сэлт өгч мөнгө зээлүүлж өвчтэй үед чинь асарч сувилж ажилд чинь туслах болно. Эргээд таньд яг ийм шаардлага тавина. Та түүнийг зовоход зовж жаргахад жаргах ёстой. Мөнгө эд хөрөнгөнд шуналгүй. Хайр дурлалд хардамтгай. Хэрэв түүний сэтгэлийг шархлуулбал гал нь мөс болон хувирч хэзээ ч хайлахгүй. Энэ тухай мартаж болохгүй

Хонь-эмэгтэй хайртай хүнийхээ дутагдалыг харахгүйг хичээдэг ба байнга өргөмжилж байдаг тул хайртыг нь муулж болохгүй. Хонь нь эрчүүдийн хүрээнд байх дуртай. Хонь нэгэн зэрэг 2 эрд дурлах нь ховор. Тэр хэт үнэнч. Аальгүй зангүй учир дурлалдаа шулуун шударга хандана. Түүний сэтгэлд нэг тийм хүчтэй бөгөөд ариун юм байдаг. Дурлалд эр эм хоёр эрх тэгш байх ёстой гэж үздэг

Хонь бол ажил хэрэгч эмэгтэй бөгөөд албан тушаал эрх мэдлийг амархан олж авч чадна. Бараг бүгд боловролтой байдаг. Таний төлөө ажлаа хэзээч хаяхгүй. Түүнээс ямар нэгэн зүйл нууцлах хэцүү

Хонины үзэл бодол өөдрөг сэтгэлийг, амьдралын нугачаа нухчин дарах хүнд үед түүнийг хайрлан хамгаалаарай. Танийг ийм байдалд орвол хонь алдар нэрээ гавъяа зүтгэлээ орхиод хайртынхаа төлөө явах болно.

Хэрэв та Хонины ордонд төрсөн эмэгтэйтэй гэрлэх гэж байгаа бол түүнийг зөвхөн гэрийн ажил хийгээд сууна гэж бүү сана, хэдийгээр сайн эзэгтэй боловч тэр гэрийн ажилд дургүй.

Хонь танийг хэзээч залхаахгүй. Тэр өвчин зовлон тоочиж ядарсан зүдэрсэнээ гайхахгүй. Харинч эсрэгээр таны сэтгэлийг хөвсөлзүүлнэ.

Хонь эмэгтэй түр зуурын санхүүгийн бэрхшээлийг даван туулах чадвартай. Өөрөөсөө бага мөнгө олдог эр хүнийг хаяж явахгүй ч хэзээч хүндэтгэхгүй Тэрээр нилээд өөнтөгч, нас сүүдрийг нь асуухад дургүй. Сайн эх бөгөөд хүүхдүүддээ хэрэгтэй бүх зүйлийг өгч чадна.

Хэрэв та ажил ихтэй тул оройтож харина гэж утасдвал хонь танийг үнэн хэрэгтээ хаана байгааг шалгаад мэдчих чадвартай. Хэрүүл хийсэн ч хурдан биээ барьж чаддаг, өш хонзон санадаггүй, өөрийнхөө үсийг ч зулгаадаггүй.

Хонь эмэгтэй ухаалаг бөгөөд царайлаг, тэднийг Рубенсийн Тицианы алдарт уран зургаас харж болно. Тэд нар сүүлийн үеийн загвараар хувцасладаг.
Түүний байнга инээмсэглэж байдаг царай нь баг бөгөөд бамбай нь юм. Хэрэв та Хонь эмэгтэйг номхотгож чадвал үнэнч бөгөөд цоглог, ухаалаг бөгөөд энэрэнгүй, сэтгэлийн тэнхээтэй бөгөөд эрч хүчтэй эмэгтэйг өөрийн болгож чадна.

Хонь таны алдагдсан мөрөөдлийг чинь эргүүлэн авчирна.

ҮХЭР

Үхэр эмэгтэй бол эр хүний эрж явдаг зан чанар бүгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэд сэтгэлийн гүн мэдрэмжтэй, гуалиг биетэй, үзэсгэлэнтэй бөгөөд гялалзсан эрчүүдээр хүрээлүүлж байдаг.

Тэдэнд сайхан хувцас, сайн вино, цэцэг жимс г.м. тансаг зүйлс таалагддаг. Эдийн засгийн хувьд эрчүүдэд халгаатай ч Үхэр-эмэгтэй ойртохыг үргэлж хүснэ.

Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Түүнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хүн түүнд өөрийн эрхгүй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, эр хүн тус бүрээс асар их таашаал авч чадна. Эрчүүдийг байнга сольдог учир хувийн амьдрал нь замбараагүй.

Үхэр эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг боловч хэрэв уурлавал хэнийг ч айлгаж чадна. Тэрээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гайгүй ухаалаг. Олон сайн чанаруудтайн нэг жишээ бол хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах билээ. Үхэр ямарч хүнтэй эв зүйгээ олж чаддаг. Хэрэв хэн нэгэн түүнд таалагдахгүй бол шууд л зугтаачихдаг.

Дайснуудаа огт үл тооно, найзууддаа насаараа үнэнч. Учиргүй хартай биш боловч хэмжээ хэтэрвэл эвгүй юм болно. Тэд үл гүйцэлдэх зүйлийн тухай огт боддоггүй эрүүл ухаанаар тунгаахыг хичээнэ. Хэдийгээр тэр оюун ухаанч ордод хамаардаггүй боловч тархи нь зөв ажилладаг.

Гал тогооны ажилд түүнийг хэн ч гүйцэхгүй. Спорт хувцас өмсөх дуртай. Үхэр эмэгтэй – хүчирхэг эмэгтэй. Хүмүүст аятайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Их юм шаарддаггүй. Гэвч түүнд байнга хайраа илчлэх хэрэгтэй. Хүмүүсийн хажууд түүнтэй шөргөөцөлдөхөд маш дургүй.

Тэдний ихэнхи нь эр хүнийг яаж тогтоохыг мэднэ. Харин нөхөрт гарч чадаагүй бол хөгшин шулам болон хувирна.

Үхэр эмэгтэй сайн ээж. Дуулгаваргүй, залхуу, нямбай бус зан түүний уурыг бардаг. Гэвч ихээхэн халамжтай.

Мөнгөнд, тансаг хэрэглээнд дуртай. Эр нөхрөө маш хянамгай сонгодог. Нөхрөө зорилгодоо хүрэх хүртэл нь албаддаг. Ялагдалаа хүлээн зөвшөөрдөггүй. Бүх зүйлд эрэмбэтэй. Тэд эрүүл саруул ухаан, барьсанаа тавьдаггүй зангаараа онцлог.

Үхэр гэр ороноо тав тухтай тохилог байлгах, нөхрөө гоёж гангалах дуртай. Сул тал нь их зөрүүд, эд материалын шуналтай.

Хэзээ ч үглэдэггүй, эр нөхөртөө өмөг түшиг болж чаддаг. Залхуурч суудаггүй, өвчин эмгэг тусвал гайхмаар тэвчээртэй, сэтгэл санааны стрессийг даван туулах чадвартай.

Үхэр эмэгтэй маш зочиломтгой зантай.

 

Leave comment

Your email address will not be published. Required fields are marked with *.