Weceed News

Сайн мэдээ

 

The Voice Of Mongolia” шоуны нэгдүгээр шатны шалгаруулалт өчигдөр өндөрлөсөн билээ. Хоёрдугаар шатанд гал гарсан сонирхолтой өрсөлдөөн үзүүлэхээр оролцогч, шүүгч нар хэдийнээ ажилдаа шамдан орсон. Тус шоунд олны танил уран бүтээлчид олноор оролцсон бөгөөд тэдний дундаас өөрийн чадвар туршлагаар толгой цохиж яваа нэгэн бол Монгол Улсын Филарамонийн дуучин Л.Насанбуян. Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн гарын ганц шавь тэрээр тэмцээний тухай “Тэр нэгэн шалгаруулалт болсон өдөр миний төрсөн өдөр болж байлаа. Үнэхээр их түгшүүртэй, бас яггүй стресстэй, шар хөдөлсөн, дотроос нэг зүйл урин дуудсан, онгодтой өдөр байсан шүү. Шоу маань маш олон авьяаслаг залуусаар дүүрэн, мэргэжлийн мэргэжлийн биш, туршлагатай өмнө нь уран бүтээл хийж байсан олон олны танил дуучинтай сонирхолтой, үзүүштэй, өрсөлдөөнтэй болох нь тодорхой болжээ. Нээрээ л энэ шоунаас дэлхий даяар Монголын залуус юу дуулж, юу өмсөж, ямар гэдгийг сонсож , харна шүү дээ. Тийм учраас л би энэ шоунд орохоор шийдсэн юм ш дээ. Би өөрийгөө мэргэжлийн дуучин ” би болж байна” , “би гоё байна ” гэж бодож байсан удаа огт байгаагүй. Байнга л өөрийгөө голдог, би болоогүй л байна даа гэж голж улам илүү болохыг тэмүүлж байдаг хүн. Цаг хугацаа гэдэг эргэж ирэхгүй, залуу нас бас эргэж ирэхгүй учраас өөрийнхөө хязгааргүй хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд хийж чадах бүхий л зүйлээ хийсээр л байх болно гэж боддог доо” хэмээсэн байна.

Leave comment

Your email address will not be published. Required fields are marked with *.