Weceed News

Сайн мэдээ

Өр тавихаа боль

Мөнгөө хадгалахын тулд хамгийн тvрvvнд сард хэдэн төгрөг зарцуулж байгаагаа тооцох юм. Нэг сард олж байгаа мөнгө чинь зээлээсээ давж байгаа бол хадгалах зорилгыг өөртөө тавих хэрэгтэй. Өрөө удаалгvйгээр төлсний дараа, өр тавихынхаа оронд мөнгөө хадгалах тухай бодож эхэлсэн нь дээр. Хэрвээ танд яаралтай их хэмжээний мөнгө хэрэг болоогvй бол даруй дансандаа хөрөнгө оруулалт хийж эхлэх нь зvйтэй юм.

Мөнгөө хадгалах зорилго тавь

Юуны тvрvvнд богино хугацааны зорилго тавих нь чухал. Жишээ нь та видео камер худалдаж авахыг хvсч байгаа бол, эсвэл бvр байшинтай болохыг хvсч байгаа бол хэдийг цуглуулах хэрэгтэй байгаагаа тооц. Урт хугацааны зорилгод, 20-30 жилийн дараа ажиллахаа болиод тэтгэвэртээ гарах хvртэлээ хэдэн төгрөг цуглуулах вэ? гэдгээ оруулах нь зvйтэй.

Цаг хугацааны хязгаар тогтоо

Жишээлбэл, та өнөөдрөөс хоёр жилийн дараа гэхэд байшинтай болох зорилго тавилаа гэж бодъё. Богино хугацааны зорилгоо биелvvлэхийн тулд тодорхой он сар өдрийг тэмдэглээд, тэр хугацаандаа багтаж мөрөөдөлдөө хvрэх боломжтой эсэхийг бодоорой.

Тавьсан зорилгодоо хvрэхийн тулд долоо хоног тутам, сар тутам хэдэн төгрөг хураахаа тооц

Мөнгөө vр дvнтэй хадгалахын тулд товлосон хугацаандаа ижил хэмжээний мөнгийг бага багаар хадгалаарай. Орлогоо сар, долоо хоног бvр нарийн тооцож, хадгалах мөнгөнийхөө хэмжээг гарга.

Хийж байгаа ажлынхаа vр дvнг сайн тооц

Олсон мөнгөө юунд зарцуулж байгаа эсэхээ тооцох хэрэгтэй. Хэдэн төгрөг vрсэн, хэдэн төгрөг олсоноо бод. Зарлагаа бvхэлд нь тооцож vзээд, vрэлгэн зардалдаа шvvмжлэлтэй хандаж, vр ашиггvй зардлаа хас.

Төлөвлөгөө боловсруул

Тавьсан зорилгодоо хvрэхийн тулд мөнгөө аль болох зөв зохицуулж байх хэрэгтэй. Нэг сард хэдэн төгрөгний зардал гаргах хэрэгтэй байгаагаа нарийвчилж бичээрэй. Өөртөө хатуу хязгаарлалт тавих нь мөнгөө зөв зарцуулж сурахад чухал. (Нэг сард кино vзэх, шоколад идэх, кофе уух зэрэгт 30 мянган төгрөг vрнэ гэх мэт)

Виза карт хэрэглэхээс татгалз

Виза карт бол өөрийгөө хянахад саад болж байгаа дайсан юм. Виза карт ашигласаныхаа төлөө бага боловч шимтгэл төлсөөр байдаг.

Эхлэхдээ зөвхөн өөрийнхөө мөнгийг хадгал

Хадгаламж vvсгэх нь зөвхөн таны өмч төдийгvй, өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт юм. Та мөнгөө хадгаласаны дараа тооцоогоо байнга гаргаж байх хэрэгтэй. Энгийнээр хэлэхэд, хамгийн багадаа нийт орлогынхоо 10 хувийг хурааж хэвших. Ингэснээр хэдэн жилийн дараа, нийт хадгаламжийнхаа дvнг тооцоход хялбар байх болно.

Цөхрөлтгvй зvтгэ

Та магадгvй би хэзээ ч саятан болж чадахгvй гэж бодож байж магадгvй. Хэрвээ та мөнгөн хуримтлал үүсгэхээр хатуу шийдсэн бол саятан болох нь боломжтой зvйл юм. Та магадгvй, хvссэн зvйлээ худалдан авахын тулд мөнгө хураах нь тийм ч чухал биш, дэндvv хол байна гэж хариулах байх. Гэтэл мөнгөө урт хугацаагаар хадгалах нь амьдралыг сонирхолтой болгодог гэнэ. Их юманд хvрэхийн тулд их цаг хугацаа зарцуулдаг гэдгийг санах нь зvйтэй.

Leave comment

Your email address will not be published. Required fields are marked with *.